Яарсан, ядарсан, эсвэл зүгээр л залхуурсан үед хурдан хийчих амттай хоол ч хэрэгтэй шүү.
Манай өөрийн Улаан Лооль соус болон Бөөрөнхий мах жинхэнэ шинэхэн орцоор хийгддэг бөгөөд нэмэлт хадгалагч, өнгө оруулагч, сахар агуулдаггүй.
Бүх орцыг манай цахим дэлгүүрээс хүргэлтээр авах боломжтой.
Заавар:

Шарах шүүгээг 200°C-д халаах
Бөөрөнхий махыг шарах шүүгээнд хийж 15 мин халаах
Гоймонг уутны зааврын дагуу чанах
Соусыг хайруулын тавганд бага гал дээр халаах
Бөөрөнхий махыг соустай хайруулын тавганд нэмэх
Чанасан гоймонг уснаас шүүж олив тосоор амтлаад, 4 хувааж таваглах.
Таваг болгонд 4 ширхэг бөөрөнхий мах болон соус нэмэх
Базилик болон үрсэн пармезан бяслаг цацах
Хийж үзэцгээе!